Г.Занданшатар: НӨАТ-ын буцаан олголтыг нэмэхийг дэмжсэн 100 мянган хүний санал мартагдахгүй

Улс төр
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:_shariljjj/учрал/405502693_334209632574261_7939347111697747606_n.jpg

УИХ-ын дарга Г.Занданшатар иргэн хүнийхээ хувиар НӨАТ-ын буцаан олголтын 2 хувийг 5 хувь болгох санаачилга гаргаж, иргэдээс санал авч улмаар байнгын хороон дээр ажлын хэсэг гарч ажиллаж буй. Тэгвэл үүнтэй зэрэгцэн төсөв батлагдсан ч уг асуудал төсөвт тусгагдаагүй. Тиймээс иргэдийн зүгээс "100 мянган иргэний санал үгүй боллоо" гэдэг шүүмжлэлийг илэрхийлж байгаа.

Иймд УИХ-ын дарга Г.Занданшатар татварын реформ хийж буйгаа мэдээлэх үеэрээ, "НӨАТ-ын буцаан олголтыг нэмэхийг дэмжсэн 100 мянган хүний санал мартагдахгүй.

Харин ч энэ асуудал хэлэлцүүлэгдсэний үр дүнд татварын цогц шинэчлэл, нийтийн буюу төрийн санхүүгийн реформыг богино хугацаанд хийхээр УИХ ажиллаж байна" гэлээ.