Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Хог шатаж, утаажсан бүсээс 18 хүнийг эсэн мэнд гаргажээ
00

"Нийслэлийн Баянгол дүүргийн 15 дугаар хорооны 32 дугаар байранд хог шатаж байна" гэсэн дуудлага өнгөрсөн шөнө 03:41 цагт Онцгой байдлын байгууллагад иржээ.
Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дүгээр ангийн алба хаагчид очиж галыг унтраан, утаажилтын бүсээс 15 том хүн, гурван хүүхдийг эсэн мэнд гаргасан байна.



