Х.Нэхийт: Би нэг ч гадаад компанид газар олгоогүй. Үе үеийн Засаг дарга нар ч олгоогүй байх

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:nuursnii sonsgol/нэхийт.jpg

Нүүрсний сонсгол хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Яг одоо Өмнөговь аймгийн Засаг дарга Х.Нэхийт гадаадын ААН-үүдэд олгосон гэх зөвшөөрлүүдийнхээ талаар гишүүдийн асуултад хариулж байна.

ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярын "Таны захирамжуудаар газрыг гадаадын болон хувь хүнд өгсөн байна. Гадаадын иргэнд газрыг ямар хугацаагаар ашиглуулдаг юм" гэх асуултад Засаг дарга Х.Нэхийт "Би нэг ч гадаад компанид газар олгоогүй. Үе үеийн Засаг дарга нар ч олгоогүй байх. Гадаадын иргэнд газрыг 5 жилээр ашиглуулдаг" хэмээн хариулав.