Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
НҮҮРСНИЙ СОНСГОЛ: ЭТТ ХК онцгой дэглэм тогтоохоос нэг хоногийн өмнө Элгэн ХХК-тай 69 тэрбумын тендерийг улсын нууцад хамааруулж хийсэн гэв
00

Нүүрсний сонсголын эхний шатны сонсгол /2023.12.07/ дөрөв дэх өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна. Сонсголоор Эрдэнэс Тавантолгой ХК-ийн тендер шалгаруулалтын талаарх шинжээчийн дүгнэлтийг сонсож байна. Энэ үеэр Элгэн ХХК-тай Тавантолгойн орд хайгуул судалгааны ажлыг гүйцэтгүүлэх 69 ТЭРБУМ төгрөгийн гэрээг онцгой дэглэм тогтоохоос НЭГ ХОНОГИЙН ӨМНӨ, улсын нууцад хамааруулж хийсэн байсан талаар одоогийн удирдлагууд мэдээлсэн юм.



