ШИНЖЭЭЧ: Улсын нууцад хамааруулж хийсэн 70 тэрбумын гэрээг цуцалсан. ЭТТ ХК энэ гэрээг шалгуулахаар АТГ-д хүсэлтээ өгөөд байгаа юм билээ

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:ATG/зураг11 - 2022-03-07T150358.730.jpg

Нүүрсний сонсголын эхний шатны сонсгол /2023.12.07/ дөрөв дэх өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна. Сонсголоор Эрдэнэс Тавантолгой ХК-ийн тендер шалгаруулалтын талаарх шинжээчийн дүгнэлтийг сонсож байна. Энэ үеэр Элгэн ХХК-тай Тавантолгойн орд хайгуул судалгааны ажлыг гүйцэтгүүлэх 69 ТЭРБУМ төгрөгийн гэрээг онцгой дэглэм тогтоохоос НЭГ ХОНОГИЙН ӨМНӨ, улсын нууцад хамааруулж хийсэн байсан талаар одоогийн удирдлагууд мэдээлсэн. Тэгвэл эл тендертэй холбоотой шинжээч дараах мэдээллийг өгсөн юм.