Г.Ганболд: О.Цогтгэрэл, С.Ганбаатар, Д.Ганбат гишүүн сонсголд идэвхтэй суумаар байна. Орж ирэхээрээ Б.Ганхуягийг ярьчхаад гараад явчих юм

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:nuursnii sonsgol/gganbold.jpg

Нүүрсний сонсголын эхний шатны сонсгол /2023.12.07/ дөрөв дэх өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна. Сонсголоор Эрдэнэс Тавантолгой ХК-ийн тендер шалгаруулалтын талаарх шинжээчийн дүгнэлтийг сонсож байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Ганболд "О.Цогтгэрэл, С.Ганбаатар, Т.Доржханд, Д.Ганбат гишүүн сонсголд идэвхтэй суумаар байна аа. Орж ирэхээрээ Б.Ганхуягийг ярьчхаад гараад явчих юм. Б.Ганхуяг ирээд "Үнэлгээний хороо мэднэ, би гарын үсэг л зурсан" гэж хэлнэ шүү дээ. Хууль нь тийм юм чинь" гэв.