ШИНЖЭЭЧ: “Алс групп“ ХХК-тай байгуулсан 12 тэрбумын 11 төсөл, арга хэмжээний гэрээнээс зургааг нь ЗӨРЧИЛТЭЙ гэж дүгнэсэн

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:nuursnii sonsgol/өбм.jpg

Нүүрсний сонсголын эхний шатны сонсгол /2023.12.07/ дөрөв дэх өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна. Сонсголоор Эрдэнэс Тавантолгой ХК-ийн тендер шалгаруулалтын талаарх шинжээчийн дүгнэлтийг сонсож байна.

Шинжээчийн танилцуулснаар, "Алс групп" ХХК Эрдэнэс Тавантолгой ХК-ийн тендер шалгаруулалтад нийт 11 удаа шалгарч, 12 тэрбум 318 сая төгрөгийн гэрээ байгуулж байжээ. Тендерт шалгарч гэрээ байгуулсан гэх 11 төсөл арга хэмжээний архивын бичиг баримтыг шалгахад, 6 гэрээг зөрчилтэй гэж дүгнэсэн аж. Тухайлбал, 500 сая төгрөгийн өртөг бүхий уурхайн нүүрсэнд хагас үйлдвэрлэлийн технологийн туршилт, шинжилгээ хийх үйлчилгээ үзүүлэх тендерийг 2012 онд шалгарч гэрээлжээ. Гэвч тендерийн шаардлагад зааснаар 2 жилийн ижил төстэй гэрээний мэдээллийг ирүүлнэ гэж заасан байхад гэрээ ирүүлээгүй бөгөөд 2010 оны гэрээг англи хэл дээр явуулжээ.