Орон сууцны үнэ Хан-Уул, Сүхбаатар дүүрэгт хамгийн ӨНДӨР байна

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:oron suuts/377149059_646170877705552_982526577077320086_n copy.jpg

Үндэсний статистикийн хорооноос Улаанбаатар хот дахь орон сууцны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал,

Өнгөрсөн сард өмнөх оны мөн үеэс есөн хувиар, өмнөх сараас 1.5 хувиар тус тус өсжээ. Шинэ орон сууцны 1 м.кв талбайн дундаж үнэ 4.04 сая төгрөг, хуучин орон сууцных 3.5 сая төгрөг байгаа аж.

Шинэ орон сууцны м.кв-ын дундаж үнэ Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр буюу 4.3 сая төгрөг байгаа бол хуучин орон сууцных Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 4.2 сая төгрөг байна.

legacy:oron suuts/408564502_661034942851518_7996874813344828871_n.jpg