ЦЕГ: Хуурамч бичиг баримт бүрдүүлж, татвараас зайлсхийсэн этгээдүүдэд эрүү үүсгэж, хэргийг прокурорт шилжүүлсэн

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:TSEG/шорнд.jpg

Эрүүгийн цагдаагийн албанаас нэр бүхий этгээдүүд нь бүлэглэн гэмт хэрэг үйлдэх талаар санаатай нэгдэж интернэт орчинд “Pokerrr 2” нэртэй аппликейшнд нэвтрэн “L” нэртэй клуб үүсгэн 2023 оны тавдугаар сараас наймдугаар сарын хооронд ашиг олох зорилгоор үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоомыг мэдээллийн технологи ашиглан зохион байгуулж 259.340.000 төгрөгийн ашиг олсон гэх хэргийг илрүүлжээ.

Уг хэрэгт иргэн “А” гэгчийг холбогдуулан Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай Сүхбаатар дүүргийн прокурорын газарт шилжүүлсэн байна.

Мөн Монгол Улсад бүртгэлтэй нэр бүхий аж ахуйн нэгжүүд нь бусадтай бүлэглэн санхүүгийн анхан шатны баримт, материалыг хуурамчаар үйлдэж, улсын төсөвт их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн гэх хэрэгт иргэн “С”, “Б”, “Э” нарт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын газарт хүргүүлжээ.

tenx-hd
Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Монгол улс нийслэл Улаанбаатар хот жинхэнэ утгаараа Авлигачид Луйварчид Хулгайчид хээл хахууль мөнгө угаач мөнгө хүүлэгчид Татварын ерөнхий газар ард түмэн мөнгө хүүлэгчид болсон байна шүү монголчууд аа монгол улс жинхэнэ утгаараа Луйвар И баримт бол худлаа юм шиг санагддаг зарим хүмүүс хаанаас танил тал Татварын хөнгөлөлт үзүүлэх мөнгө угаач мөнгө хүүлэгчид Монгол улс жинхэнэ Лувайр хот Улаанбаатар татварын мөнгө хүүлэгчид эх орон хулгай хийж сур монгол улс Татварын алба газар шүү монголчууд аа монгол улс төр засаг Мөнгө идээж данхаар толгой дарга Баян болж Ард түмэн Ядуу зүдүү амьдрал явлаа шүү монголчууд аа монгол улс жинхэнэ утгаараа Авлигачид Луйварчид Хулгайчид хээл хахууль мөнгө угаач мөнгө хүүлэгчид эх орон Нийслэл Улаанбаатар хот Хар нүгэл орон нийслэл Улаанбаатар хот шүү монголчууд аа