ЦЕГ: Шатахуунд дугаарлаж байсан иргэд хоорондоо маргалдаж, зодолдсон хэргийг шалгаж байна

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:TSEG/Police_1_l copy.jpg

Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нэр бүхий шатахуун түгээх газарт дугаарлаж байсан зарим иргэн маргаан үүсгэж, улмаар бусдын биед халдсан гэх үйлдлийг баримтжуулан БЗД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс гомдол, мэдээллийг бүртгэн, шалгаж эхэлжээ.

Иймд иргэд та бүхнийг нийтээр дагаж мөрдөх хуулийн хэм хэмжээ, ёс зүйг сахиж, бусдадаа хүндэтгэлтэй, хүлээцтэй хандахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.