Эмээлтийн “өмхий мах“-ны гэх хэргийн шүүх хурал орчуулагч ирээгүй шалтгаанаар дахин хойшиллоо

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:mah/Picture0 8180.jpg

Эмээлтийн "өмхий мах"-ны гэх хэрэгт БНХАУ-ын иргэн Чен Бин болон “Эм Ди Си Пи” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Н.Цогтгэрэл нарыг холбогдуулан шалгаж, эрүүгийн хэрэг үүсгэсэн.

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн сарын 28-ны өдөр шүүх хурал эхэлсэн ч шүүгдэгчдийн нэг болох “Эм Ди Си Пи” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Н.Цогтгэрэл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул дараагийн шүүх хуралдаанд албадан ирүүлэхээр болсон юм.

Ирц хүрээгүй тул шүүх хурлыг өнөөдрийн /2023.12.12/ 10:00 цаг хүртэл хойшлуулсан. Гэвч шүүх хурлыг энэ сарын 27-ны 09:00 цаг хүртэл хойшлуулжээ. Тодруулбал,

БНХАУ-ын иргэний орчуулагч ирээгүй гэх шалтгаанаар хойшлуулсан байна.