Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа хүлээлгэн өгчээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
30
legacy:orhon aimag/орхон зд.jpg

Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд өгсөн гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан. Бид энэ талаар Орхон аймгийн ЗДТГ-аас тодруулахад, "Ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн нь үнэн" гэлээ.

Мөн Засаг дарга С.Батжаргал өөрийн цахим хуудаснаа "Миний бие 2020 онд Орхон аймгийн Засаг даргын үүрэгт ажлыг хүлээн авснаас хойш баг хамт олноороо Эрдэнэт хотынхоо төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаж ирлээ.

Монгол Улсын Засгийн газрын бодлого шийдвэрийг орон нутгийнхаа зорилт төлөвлөлттэй уялдуулан ажилласны үр дүнд аймгийн ИТХ-ын ээлжит 17-р хуралдаанаар Орхон аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг 91,1 хувьтай, Орхон аймаг, Эрдэнэт хотын 2023 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөг 89,9 хувьтай дүгнүүллээ. Мөн ирэх оны төсвийг батлуулж аймаг орон нутагт тулгамдаж байсан бүхий л асуудлыг цаг тухай бүрт нь шийдвэрлэж ажиллалаа.

Сүүлийн саруудад миний эрүүл мэнд сайнгүй байсан учраас Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд чөлөөлөгдөх хүсэлтээ уламжилсны дагуу захирамж гарч үүрэгт ажлаа хүлээлгэн өгч байна.

Төрийн залгамж халааг үргэлжлүүлэн, бодлого шийдвэрийг хэрэгжүүлж хамтран ажилласан баг хамт олон, нийт төрийн албан хаагчиддаа баярлалаа. Орхон аймаг Эрдэнэт хотынхоо хөгжил цэцэглэлтийн төлөө хүчин зүтгэсэн хүн бүхэнд баярлалаа" гэсэн байна.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Х
    хүннү

    Харваас цоо эрүүл, тарга цатгалан ч гэж жигтээхэн нөхөр байна. Овоо ч юм зувшуулсан байж мэдэх, зальжин нөхөр харагдана. 2024 оны сонгуульд нэр ажлаа эхлүүлж байх шиг байна.

  • З
    Зочин

    Өөрөө саналаараа гарах уу, төсвийн мөнгөөр барьсан барилгуудаас идсэн мөнгийг чинь ил болгох уу гэсэн байхдаа хөөрхий. Хурдан удмын адуу, өчнөөн газартайн байна лээ. Бас нэг газрын наймаачин лалар

  • З
    Зочин

    idej uuj baigaal husuuljildee. ed nar mun uursduu bolih baihdaa birduud