“Монгол Улс жуулчдад НӨАТ-ыг 100 хувь буцаан олгодог 73 дахь улс болж байна“

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:2025/12/39/NewFolder1/noatcopy.jpg

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэсэн асуудлын талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө. Тэрбээр,

"Дэлхий дээр НӨАТ-ын системтэй 160 гаруй улс байдаг. Үүнээс аялал жуулчлалаа дэмждэг, жуулчдад НӨАТ-ыг 100 хувь буцаан олгодог 70 гаруй улс бий. Харин Монгол Улс жуулчдад НӨАТ-ыг 100 хувь олгох 73 дахь улс боллоо. Ингэснээр бүс нутгийн аялал жуулчлалын зах зээлд өрсөлдөх чадвар нэмэгдэнэ" гэсэн юм.