Онцгой байдлын хос гэр бүлд хоёр өрөө орон сууцны түлхүүр гардууллаа

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:obeg/obeg1.jpg

НОБГ-ын Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс “Мөрөөдөл биелдэг юм” сайн үйлсийн аян өрнүүлж, Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийн амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчин, ахлах ахлагч Б.Хаш-Өлзий, дуудлага хүлээн авагч, О.Мядагсүрэн нарын гэр бүлд хоёр өрөө байрны түлхүүрийг хүлээлгэн өглөө.

Ахлах ахлагч Б.Хаш-Өлзий, ахлах ахлагч О.Мядагсүрэн нар нь 2013 оноос хойш 9 дэх жилдээ Онцгой байдлын албанд үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд хоёр хүүхдийн хамт амьдардаг.

Энэхүү аяныг тус дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, дүүргийн ИТХ, Засаг даргын Тамгын газраас дэмжин хамтран ажилласан юм.

Дашрамд дурдахад, 2022 онд “Мөрөөдөл биелдэг юм” сайн үйлсийн аяны хүрээнд Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн дуудлага хүлээн авагч, ахлагч Б.Баярмаагийн гэр бүлийг хоёр өрөө байртай болгосон билээ.

legacy:obeg/obeg2.jpg
Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Г
    Ган

    Сайхан мэдээ байна. Баяр хүргэе. Сайны хажуугаар саар мэдээ байна. БЗД-н 8-р хороонд байрлах ОБГ-ын хашаанд баригдаж эхэлсэн 512 айлын орон сууцны барилга өнөөдөр хүртэл ашиглалтан орж чадахгүй 5 гаруй жил болж байна. Удирдлагууд энэ асуудалд онцгойлон анхаарч ажилласан бол 2 айл биш 200 гаруй айлын орон сууцны асуудлыг шийдчих байлаа. Гэтэл 2 айлыг орон сууцанд оруулснаа их сайн ажил хийж байна гэж ойлговол том эндүүрч байна. Та нар маш муу ажиллаж байгаа учраас яаралтай нэн тэргүүнд зайлуувал зохистой хүмүүс мөн шүү.