ҮЙЛ ЯВДАЛ: “PUBG Mobile” цахим спортын ДАШТ-ий аварга болон тэргүүн байр эзэлсэн тамирчдад шагнал гардуулна

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:_shariljjj/Намуу/зурагнууд/2.6/түшт/pubg world.jpg

Өнөөдөр /2023.12.14/ болох зарим үйл явдлууд:

09.30 цагт: Төрийн ордонд: “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хаалтын үйл ажиллагаа болно.

10.00 цагт: Төрийн ордонд: ЦХХХ-ны сайд Н.Учрал “PUBG Mobile” цахим спортын тэмцээнд 1,2,4-р байранд шалгарсан залуусыг хүлээн авч уулзан, шагнал гардуулна. Утас: 9910-3830.

10.00-15.00 цагт: “Өнөр бүл” хүүхдийн төвд: Асрамж, халамжийн 8-16 настай хүүхдүүдийн дунд "Шүд угаалтын аварга шалгаруулах" уралдаан болно. 18 багийн 100 хүүхэд, шүдний 60 их эмч оролцоно. Утас: 990-88159.

11.00 цагт: “Монгол Ньюс” мэдээллийн төвд: “Тоонот” рекордсын уран бүтээлч, реппер ThunderZ шинэ уран бүтээлээ танилцуулах хэвлэлийн бага хурал зарлажээ. Утас: 9944-3636.

11.30 цагт: “ЗМ” сонины мэдээллийн төвд: Цахим гэмт хэргийн талаар иргэн Ц.Батцэцэг мэдээлэл хийнэ.

-Өнөөдөр Эрдэнэтийн овооны ордыг нээсний 60 жил, “Эрдэнэт” үйлдвэрийг байгуулах Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулагдсаны 50 жил, “Эрдэнэт” үйлдвэрийг байгуулж, анхны баяжмал үйлдвэрлэсний 45 жилийн түүхт ойн өдөр тохиож байна.

-Говь-Алтай аймгаас нийслэлд мах нийлүүлэх “Хүргэлт-4” үйл ажиллагааг зохион байгуулж байна. Утас: 7048-4850.