Тэс Петролиум: АИ-92 шатахууны үнэ нэмээгүй. 2390 төгрөгөөр худалдаалж байгаа

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:shatahuun123/тэс92.jpg

Цахим орчинд "Тэс Петролиум"-ын ШТС-д АИ-92 шатахууны үнийг нэмж 2690 төгрөг болголоо" гэх мэдээлэл гарсан. Энэ талаар тус компаниас тодруулахад,

"Худал мэдээлэл байна. Үнэ нэмсэн зүйл байхгүй. 2390 төгрөгөөр худалдаалж байгаа. Евро-92-ын тухайд, харьцангуй үнэтэй борлуулагддаг" гэлээ.

Сануулахад, УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар олон нийтэд мэдээлэл өгөх үеэрээ "Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ эрчимтэй буурч байгаа. Тийм учраас Монгол Улсад шатахууны үнэ өсөхгүй. Харин ч буурна" гэсэн юм.