Б.Хонгорзул: Н.Өнөрцэцэгийг унтуулахгүй гэрэл тусгаж, Хөгжлийн банкны хэрэгтнүүдтэй уулзуулдаг

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:unuruu setguulch/өнөрөөгийн өмгөөлөгч2.jpg

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгчид өнөөдөр /2023.12.14/ Хорих 461 дүгээр ангийн гадна мэдээлэл өглөө. Өмгөөлөгч Б.Хонгорзул хэлэхдээ,

"Н.Өнөрцэцэг өлсгөлөн зарлаад 72 цаг болсон. Биеийн байдал маш тааруу байгаа. Дуу хоолой нь гарахгүй, гар хөл нь чичирч даралт нь унасан байдалтай байна. Шөнө унтуулахгүй нүүрэн дээр нь гэрэл асаадаг, Хөгжлийн банкны хэргээр хоригдсон хүмүүстэй зориуд уулзуулж байна. Мөн цэвэрлээгүй, эрүүл мэндийн шаардлага хангахгүй хоол хүнс идүүлсэн асуудал бий" гэсэн юм.