Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ОУХМ Г.Хишигсайхан ОУ-ын марафон гүйлтийн тэмцээнээс мөнгөн медаль хүртжээ
00

Тайванийн Тайпей хотноо зохион байгуулагдаж буй “Taipei Marathon 2023” олон улсын марафон гүйлтийн тэмцээнд Монгол Улсын тамирчин ОУХМ Г.Хишигсайхан 2.28.33 цагт гүйж хоёрдугаар байрт шалгарсан байна. Тэрбээр өөрийн 2:32:09 хувийн амжилтаа шинэчлэн тогтоожээ.



