Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Хүсэлтээ өгсөн ахмадуудын шинэчлэгдсэн тэтгэврийг маргааш олгоно
00

Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Тэтгэврийн тухай хуулийг шинэчлэн найруулж, 2024 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөхөөр болсон.
Энэ хуулийн гол өөрчлөлтийн нэг нь 2019-2023 онд тэтгэвэр тогтоолгохдоо зургаа эсвэл долоон жилийн дундаж цалингаар тогтоолгосон ахмадууд тэтгэвэр өөрчлөх хүсэлтээ 2023 оны арванхоёрдугаар сарын 31-ний дотор НДЕГ-т өгөх боломжтой бүрдсэн.
Хүсэлтээ өгсөн ахмадуудын өөрчлөгдсөн тэтгэврийг нэгдүгээр сарын 1-нээс олгох юм.



