Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Намрын чуулганы хугацаанд 224 хууль, 62 тогтоолыг баталжээ
00

УИХ-ын 2023 оны намрын чуулган хуулийн дагуу ажлын 75 хоногийн турш хуралдаж, өнөөдөр /2024.01.17/ хаалтаа хийлээ. УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганыг хааж хэлсэн үгэндээ,
"Намрын чуулганы хүрээнд 224 хууль, 62 тогтоолыг баталсан" гэдгийг онцолсон юм.



