С.Баяр: Би “Оюутолгойн 34 хувийг авч яах юм, мөнгө алга“ гэж хэлсэн. Тэгэхэд Б.Бат-Эрдэнэ гишүүн “51 хувийг авах ёстой“ гэж байсан юм

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
50
legacy:2025/08/BayarS.jpg

Өнөөдөр УИХ-ын гишүүн, Спортын сайд Б.Бат-Эрдэнэ нарын гурван гишүүн Хөрөнгө оруулалтын хууль болон бусад цаг үеийн асуудлаар мэдээлэл өгсөн. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "Оюутолгойн 34 хувийг өндөр хүүтэй зээлээр авах гэрээг С.Баяр, С.Баярцогт, Ч.Сайханбилэг, Ц.Элбэгдорж нар хийсэн. Ийм эрсдэлтэй гэрээг эсэргүүцсэн биднийг 2008 оноос хойш гүтгэж, харлуулж байна" хэмээсэн юм.

Тэгвэл Ерөнхий сайд асан С.Баяр цахим хуудсаараа дамжуулан дараах хариу тайлбарыг өгчээ. Тэрбээр,

"2009 онд Оюутолгойн төслийг УИХ-аар хэлэлцэхэд Ерөнхий сайд байсан би "Энэ 34 хувийг авч яах юм. Гарах бүх зардлын гуравны нэг. Бидэнд тийм мөнгө алга. Зээл авна, өрөнд орно. Тэрний оронд АМНАТ-аа ахиухан авъя. Уул уурхайн төсөл угаасаа эрсдэлтэй" гэхэд хэсэг гишүүд түрсээр байгаад хувьцааны 34 хувь заавал авах тухай УИХ-ын 57-р тогтоол баталсан.

Энэ гишүүн тэгэхэд "Бүр 51 хувь авах ёстой" гэж байв. Энэ тухай "60-60" номонд тодорхой бий. Одоо буруутан нь Ерөнхий сайд асан би. "Цагийг эзэлсэн их аварга" бол буянтан. Хувь заяаны шоглоом оо гэж" тайлбарлав.

tenx-hd
Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    зочин

    бөх хүн авна гэхээс өгнө гэдэггүй. Улс төрд бөх орохыг хориглох хэрэгтэй. Сумъяа бөх яалаа...

  • Х
    хаха

    Энэ бөх их хуралд үзэхнээ одоо больмоор юмаа шунал гэж тулам болсон шударга царайлсан хог говьруу ус татах гэхээр манай хятадруу ус гархаа болино гээд солиорсон Хэнтийн тэнэгүүд энэ бөхчинг сонгоодл байх юмдаа

  • Д
    Дэл

    Баяр бол хөгийн эр дээ

  • З
    Зочин

    С.Баяр ЕС байхдаа албан тушаалаа ашиглан хүүхэн олж ир гэж туслахуудаа зовоож, архи ууж, алиагаа алдаж, гадныхнаас авилгал авч гэрээ байгуулж улс орноо худалдаж байсан арчаагүй новш. Эцэггүй өссөн хүүгийн толгой том, эхгүй өссөн охины бөгс том гэж үнэн. С.Баярыг эцэг нь ээжтэй нь хаяад явсан байхад С.Баяр өөрөө хэдэн эмэгтэй мөн л хүүхэдтэй болгоод хаяад явсан байдаг. Архичин эцгийн ген

  • З
    Зочин

    arhichin bayar biti hucoo. chamaig bodvol naad hun cin mongol orondoo neree dursgasan hun. ci bol ulsaa l zarsan arhicin, huuhenchin maniak