ТОДРУУЛГА: 1072 хувьцааны ногдол ашгийг хэзээ, хэрхэн олгохыг лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:erdenes tavan tolgoi/ETT (2).jpg

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 1072 хувьцааны 2022 оны ногдол ашгийг хоёрдугаар сарын 1-нээс олгоно" гэх мэдээлэл цахим орчинд гараад буй. Энэ талаар Сангийн яамнаас тодруулахад, "Ногдол ашгийг хэзээ олгох нь эцэслэгдээгүй учраас хоёрдугаар сарын 1-нээс олгоно гэдэг нь ташаа мэдээлэл. Лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ" гэв.

Сануулахад, "ЭТТ" ХК-ийн бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат "Урьдчилсан байдлаар нэг хүнд 116 мянган төгрөгийн ногдол ашиг олгоно" хэмээсэн юм.