ЗГ: Амь насаа алдсан 3 алба хаагчийн ар гэрт тус бүр 3 өрөө байр олгохоор шийдвэрлэлээ

Улс төр
Altanzagas
Унших: 1 мин
10
legacy:2025/03/обег-4.jpg

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Баянзүрх дүүргийн 26-р хороо Их Монгол, Дүнжингарав худалдааны төвийн авто замын уулзварт гарсан гал түймрийн талаар хэлэлцэж буй. Тэгвэл энэ үеэр амь насаа алдсан Онцгой байдлын 3 алба хаагчийн ар гэрт тус бүрт нь Буянт-Ухаа 2 хороололд 3 өрөө байр олгох асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэлээ.

Тус бүр 3 өрөө байр олгох төсвийг нийслэлийн төсвөөс шийдэх аж.

Сануулахад, албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан тохиолдолд ОБЕГ-аас тэтгэмж өгдөг. Энэхүү байр нь тус тэтгэмжээс тусдаа бөгөөд тэтгэмж нь хууль дүрмийнхээ дагуу олгогдох юм байна.