Бямба гарагт “Хавдрын эсрэг үндэсний зөвлөлийн нэрэмжит“ үндэсний бөхийн барилдаантай

Нийгэм
Altanzagas
Унших: 1 мин 34 сек
00
legacy:Buhchuud/bohh.jpg

Хоёрдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарийг МҮБХ-оос мэдээллээ. Тодруулбал,

Хоёрдугаар сарын 03-нд 13:00 цагаас Сар шинийн баярт зориулсан цолгүй залуу бөхчүүдийн “Хавдрын эсрэг үндэсний зөвлөлийн нэрэмжит” барилдаан,

Хоёрдугаар сарын 04-нд 11:00 цагаас Сар шинийн баярт зориулсан “Тарвалин” хийдийн нэрэмжит Сумын цолтон болон залуу бөхчүүдийн уламжлалт барилдаан,

Хоёрдугаар сарын 05-нд 15:00 цагаас Сар шинийн баярт зориулсан Өсвөрийн бөхийн барилдаан /2008.01.01-с хойш төрсөн 16 хүртэлх нас/

Хоёрдугаар сарын 06-нь 11:00 цагаас Сар шинийн баярт зориулсан Аймаг, цэргийн начин цолтнуудын барилдаан,

Хоёрдугаар сарын 07-нд 11:00 цагаас Сар шинийн баярт зориулсан "Дашчойлин" хийдийн нэрэмжит, АЦЦБЗалуу 256 бөхийн уламжлалт барилдаан,

Хоёрдугаар сарын 08-нд 13:00 цагаас Сар шинийн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдаан /нэг, хоёрын даваа/,

Хоёрдугаар сарын 09-нд 13:00 цагаас Сар шинийн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдаан /Гурваас наймын даваа/,

Хоёрдугаар сарын 17-нд 11:00 цагаас Сэлэнгэ аймгийн Мандал сумын нэрэмжит АЦЦБЗ 256 бөхийн барилдаан,

Хоёрдугаар сарын 18-нд 11:00 цагаас Дорнод аймгийн Булган сумын нэрэмжит АЦЦБЗ 256 бөхийн барилдаан,

Хоёрдугаар сарын 23-нд 11:00 цагаас Ховд аймгийн Зэрэг сумын харьяат аймгийн хурц, бадрангуй арслан Баянзулын Лодойн нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаан,

Хоёрдугаар сарын 25-нд 13:00 цагаас Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан,

Үндэсний алтан цомын төлөөх барилдааны хагас шигшээ барилдаанууд:

Хоёрдугаар сарын 26-нд 15:45 цагаас Орхон - Өмнөговь

Хоёрдугаар сарын 26-нд 19:45 цагаас Увс - Завхан

Хоёрдугаар сарын 27-нд 15:45 цагаас Сүхбаатар - Архангай

Хоёрдугаар сарын 27-нд 19:45 цагаас Булган - Баян-Өлгий

Хоёрдугаар сарын 28-нд 15:45 цагаас Төв - Дорноговь

Хоёрдугаар сарын 28-нд 19:45 цагаас Ховд - Баянхонгор

Хоёрдугаар сарын 29-нд 15:45 цагаас Говьсүмбэр - Өвөрхангай

Хоёрдугаар сарын 29-нд 19:45 цагаас Хөвсгөл - Сэлэнгэ