САР ШИНИЙН МЭНД: Улаанбаатарт -10 хэм хүйтэн байна

Бусад
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:tsagaan sar/йй.jpg

02-р сарын 10-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө солигдмол үүлтэй. Шөнөдөө говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орно, бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 4-9 метр, Монгол-Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -29...-31 градус, бусад хэсгээр -23...-25 градус, өдөртөө -9...-11 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө -29...-31 градус, өдөртөө -13...-15 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө -29...-31 градус, өдөртөө -11...-13 градус хүйтэн байна.