Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Сайжруулсан шахмал түлшний 21 мянган тонн нөөцтэй байна
00

Нийслэл хотын долоон дүүрэгт сайжруулсан шахмал түлшний 650 цэг ажиллаж байна. Эдгээр түлш борлуулах цэгүүдэд өдөртөө 2700-3100 тонн шахмал түлш нийлүүлдэг талаар албаныхан мэдээлдэг. Тэгвэл нийслэлийн долоон дүүргийн хэмжээнд нийт 21,005 тонн шахмал түлшний нөөцтэй байгаа талаар "Тавантолгой түлш" ХХК-аас мэдээллээ.



