Ковидын үед ашиглагдаж байсан эмийн хугацаа нь дууссан байхад агуулахад хадгалсан зөрчил илэрчээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
20
legacy:эмийн түр хороо/эм түр хороо2.jpg
legacy:эмийн түр хороо/эм түр хороо1.jpg

“Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” түр хорооноос Эрүүл мэндийн яам, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн агуулах-д гэнэтийн шалгалт хийж, нөхцөл байдалтай танилцлаа.

Монгол Улсын хэмжээнд онцгой байдлын үед хэрэглэх эрүүл мэндийн нөөцийн агуулах нь нэгдсэн бүртгэлийн системтэй болж чадаагүй, хүний нөөцийн дутагдалтайгаас гадна ковидын үед ашиглагдаж байсан зарим өндөр үнэ бүхий эм, эмнэлгийн хэрэгслийн ашиглах хугацаа нь дууссан байхад уг агуулахад хүргэгдсэн зэрэг алдаа дутагдал, зөрчил байгаад гишүүд шүүмжлэлтэй хандаж, цаашид асуудал бүрийг холбогдох байгууллагад хүргүүлж, цаг тухайд нь арга хэмжээ авах шаардлагатайг сануулав.

Эмийн чанарын асуудлаарх Түр хорооны дарга Ж.Чинбүрэн Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны тусгай шалгалтын хүрээ, хязгаарыг танилцуулсан. Мөн ирэх гуравдугаар сард “Эмийн үнийн өсөлтөд нөлөөлж буй гадаад дотоод хүчин зүйл”-ийн талаар Нээлттэй сонсгол зохион байгуулах талаар мэдээлэл өгч, энэ хүрээнд тодорхой хяналт, шалгалтын ажил болоод, энд дурдагдсан асуудлуудыг шаардлагатай тохиолдолд нээлттэй сонсголоор тодруулах болно хэмээв.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Х
    хүннү

    Эмийн үнэ арай л байнаа. Билгээгийн рекламдаад байдаг түрүү булчирхайн Простант (Кианли Аншуан) лааг (хайцгандаа 5ш) Монголд 29 000₮-өөр зарж байна. Гэтэл уг лаа нь Хядадын худалдаанд 7 ширхэгтэйг нь 24 юаниар л зардаг. Энэ нь 11300₮ гэсэн үг. Ер нь ширхэг нь 1314₮-ийн үнэтэй лааг 5800₮-өөр худалдаалж байна. Манайд үүнийг злхицуулдаг хууль байна уу? Ер энэ талаар шалгалт хийж иргэдэд нээлттэй сонсгол хийх ёстой. ХЗЯ, ЭМЯ анхаарах хэрэгтэй. Нэг л жишээг хэллээ. Цаашлаад элгэний хавдарын эм 3,3 сая ₮, Зүрх судас, даралт тогтворжуулах Виа агра (манайхан үүнийг боов босгодог эм гэдэг) 1ш нь 45000₮ гэсэн. За энэ ч яахав дуртай нь 450 000-р авсан яахав. Тэр хавдарын эмнүүд арай л байна шүү. Чинзориг оо!!! Чинбүрээн!!!

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol psda