Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ЦЕГ: Хүүхэд, гэр бүл хүчирхийллийн 74, хүний биед халдсан 52 дуудлага ирсэн
00

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд өчигдөр /2024.02.22/ нийт дуудлага 1674 бүртгэгджээ. Тодруулбал, Хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэл 74, хүний биед халдах 52, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 41, хулгайн гэмт хэргийн 24 дуудлага ирсэн байна.
Нийт дуудлагын 1330 нь зөрчлийн шинжтэй, 94 нь гэмт хэргийн шинжтэй байжээ. Дээрх хэргүүдээс 60-ыг нь шуурхай илрүүлж, 16 хэргийг нөхөн илрүүлжээ.
Г.Хонгорзул



