Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Нийслэлийн 2024 оны төсвийн тодотголыг ирэх лхагва гарагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ
10

Нийслэл Улаанбаатарт хотын 2024 оны төсвийг тодотгохоор болсон. Улмаар өнөөдөр /2024.02.23/ НИТХ-ын хуралдаанаар анхны хэлэлцүүлгийг эхлүүлсэн. Өнөөдөр:
-Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээний танилцуулга, мэдээлэл
-Болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний танилцуулга мэдээлэл
-Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай \нэгдүгээр хэлэлцүүлэг\ болон бусад асуудлыг хэлэлцсэн юм.
Тэгвэл төсвийн тодотголын хэлэлцүүлгийг энэ сарын 28-ны өдөр буюу ирэх лхагва гарагт үргэлжлүүлэхээр боллоо.



