Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
“Амгалан“ ДЦС-д гарсан гэмтлийг өнөөдрийн дотор засварлах тул хэрэглээгээ зохицуулахыг анхаарууллаа
10

“Амгалан” ТӨХК-д гэмтэл гарч, тус станцаас хэрэглээгээ хангадаг иргэд, ААН-үүдийн халуун ус хязгаарлагдаад буй.
Энэ талаар Эрчим хүчний яамнаас “Гэмтэл гарсан нь үнэн. Гэмтлийг устгахаар ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байна. Юунд гэмтэл гарсан талаарх нарийн мэдээлэл одоогоор алга. Гэмтлийг өнөөдөртөө багтааж устгана гэдэг зүйлийг л ярьж байна. Тэр хооронд Амгалан дулааны станцаас дулаанаа хангадаг байгууллага орон сууцуудыг хэрэглээгээ зохицуулан ажиллахыг анхааруулж байгаа юм” гэх тайлбарыг өглөө.



