Урсгал сөрсөн “Приус-20”-ийн жолоочийн жолоо барих эрхийг 3 сараар хасаж, 50 мянган төгрөгөөр торгов

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:teevriin tsagdaa/292408730_402697741884221_6704417323074004298_n.jpg

Өнгөрсөн хоёрдугаар сарын 27-ны өдөр иргэн "Г" нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Элчингийн гудамжны урд талын замд Тоёота "Приус-20" маркийн тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцохдоо хориглосон нөхцөлөөр урсгал сөрсөн зөрчил гаргажээ.

Дээрх үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 30 дахь хэсэгт зааснаар жолоодох эрхийг 3 сараар хасаж, 50 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан байна.