Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Музей үнэгүй үйлчилсэн 7 хоногт 124.115 хүн үйлчлүүлжээ
10

Монгол орон даяар энэ сарын 1-7-ны хооронд төрийн болон орон нутгийн музейнүүд олон нийтэд үнэгүй үйлчилсэн. Энэ өдрүүдэд нийт 124.115 хүн үйлчлүүлжээ.
Үзэгчдийн 44.8 хувь буюу 55.514 нь 16 хүртэлх насны хүүхдүүд байсан аж. Өөрөөр хэлбэл, “Музейн нээлттэй өдрүүд”-ийн хамгийн идэвхтэй үзэгчид байв.



