АНУ-д худалдагдах гэж байсан 16 олдворыг Монгол Улсад буцаан авч ирэв

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
30
legacy:соёлын яам/олдвор ану/f70f5911-824d-49cd-8c1d-55c9e416d671.jpg

Монгол Улс, АНУ-ын Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд 2013 оноос эхлэн Монголоос гаралтай үлэг гүрвэлийн олдворыг Монгол Улсад буцаан төвлөрүүлэх ажил хэрэгжиж эхэлсэн.

legacy:соёлын яам/олдвор ану/4594c48d-5e6a-46f3-9409-8278aa7816a3.jpg

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд өнгөрсөн сарын 19-ний өдөр АНУ-д худалдагдах гэж байсан 6 төрлийн үлэг гүрвэлийн 16 олдворыг Монгол Улсад буцаан авч ирсэн бөгөөд эдгээр үлэг гүрвэлийн олдворууд болон өнгөрсөн хугацаанд АНУ-аас хүлээн авсан олдворуудаас сорчлон танилцуулах “Welcome home” тусгай үзэсгэлэн Байгалийн түүхийн музейд нээлтээ хийлээ.

Энэхүү үзэсгэлэнд Монголоос олддог нэн ховор олдворууд болох Тарвозавр Батаар, Овираптор, Протоцератопс, Завролофус, Орнитомимозавр Пситтакозавр, Пахицефолозавр, Анкилозавр зэрэг 8 төрлийн үлэг гүрвэлийн 21 олдворын толгойн яс, хэлхээ яс, хурдсанд хадгалаастай яс, дунд чөмгөний яс, сээр нурууны яс гэсэн хэлбэрээр үзүүлж байна.

legacy:соёлын яам/олдвор ану/86638b94-f999-4c30-9664-7edaea2d9355.jpg

Үзэсгэлэн мөн Монгол Улсад орчин цагийн музей үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй бөгөөд цаашид Байгалийн түүхийн музей, ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн судлаачид эдгээр олдворуудыг хамтран судлах, бэхжүүлэх, сэргээн засварлах, боловсруулах, сурталчлах ажлыг Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хүрээнд үе шаттайгаар зохион байгуулах юм.

Энэхүү үзэсгэлэн энэ сарын 17-ныг хүртэл Байгалийн түүхийн музейд үргэлжлэх аж.

legacy:соёлын яам/олдвор ану/367400c0-efbd-4f19-b535-f1620b8d1c19.jpg legacy:соёлын яам/олдвор ану/e490ff43-c7ef-4488-ac22-2b445158e259.jpg
Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • А
    АРД

    Монголоос зугтаж гараад өөрсдийгөө бүр арилжаалж зарах гэж байж. газар дээр нь барьж

  • И
    иргэн

    ӨӨРСДӨӨ ДУРААРАА ХИЛЭЭС ГАРЧ БҮР АМЕРИК ТИВД ЗУГТАЖ ОРГОНОЛ ХҮССЭНИЙГ НЬ НЭГ БУЦААЖ ТУУЖ АВЧИРАВ УУ. ТЭГЖ Л ОЙЛГОГДОЖ БАЙНА. ЕР ХУЛГАЙН ЗАМААР БИШ. АМЬТНЫ МИГРАЦИ ЯВАГДСАН Ч ЮМ УУ. ХЭРЭВ ЯВАГДСАН БАЙВАЛ АВЧРАХ ХЭРЭГ БАЙСАН ЮМ УУ. АМЬТНЫ МИГРАЦИ ЧИНЬ БАЙГАЛИЙН Л ҮЗЭГДЭЛ БАЙНА ШДЭЭ. ХАРИН ОФФШООРОО БАС БУЦААЖ АВЧИР

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich guuramch shorongiin horigdol psda