Газ дэлбэрсэн ослын дүгнэлт ирэх баасан гарагт гарна

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:obeg/dunjingarav/2.jpg
legacy:obeg/dunjingarav/MPA_2015 copy.jpg

Дүнжингарав худалдааны төвийн уулзварт өнгөрсөн нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө газ тээвэрлэж явсан ачааны автомашин суудлын автомашинтай мөргөлдсөн осол гарч, дэлбэрэлт болсон байдаг.

Дэлбэрэлтээс үүдэлтэй галын улмаас онцгой байдлын гурван алба хаагч, дөрвөн энгийн иргэн амиа алдаж, олон өрх эд материалын хохирол амссан.

Ослын шалтгаан нөхцлийг тодруулахаар цагдаа, прокурорын байгууллага ажиллаж буй бөгөөд нэгдсэн дүгнэлт гуравдугаар сарын 15-нд гарах талаар мэдээлж байсан юм. Өөрөөр хэлбэл, ирэх баасан гарагт дүгнэлт гарах учиртай.

Өнөөдрийн байдлаар нийт найман төрлийн үзлэг, хэмжилтийг хийсэн байна.