Төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цасан шуурга шуурна

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:tsasan shuurga/hovd shuurga.jpg

Өнөөдөр /2024.03.13/ Монгол-Алтайн уулархаг нутгаар, маргааш 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурах төлөвтэй байна.

Салхи зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -27-32 градус, өдөртөө -13-18 градус хүйтэн байна. Гуравдугаар сарын 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 15-нд ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрнэ.