Х.Нямбаатар: “Замын хөдөлгөөний зохицуулалтад иргэд бухимдалтай байна. Зогсоогооч ээ“ гэж мессеж биччихээд л байж байна

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
30
legacy:nyambaatar hotiin darga/dd.jpg

Өчигдөр оройноос эхлэн 120 мянгатаас Төв шуудан, Хан-Уулын "E-Mart"-аас Шангрила хүртэлх замын хөдөлгөөнд түр өөрчлөлт оруулж эхэлсэн. Энэ талаар Хотын дарга Х.Нямбаатар тайлбар өглөө. Тэрбээр,

"Би өчигдөр ТЦА-ны дарга Б.Оюутболдтой утсаар ярьж "Ямар шалтгаанаар ийм зохицуулалт хийж байгаа юм бэ. Урьдчилж олон нийтэд мэдээлэх, гарах үр дүнгээ тооцоолсон юм уу" гэж асуусан. "Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 8 дугаар зүйлд заасны дагуу хөдөлгөөн зохицуулалт хийж байна. Үр дүнгээ тооцоолсон" гэх тайлбарыг өгсөн.

Өнөө өглөө ч би "Наад зохицуулалтад чинь иргэд их бухимдалтай байна. Зохицуулалтаа зогсоогооч ээ" гэж мессеж биччихээд л байж байна. Өөр мэдээлэл алга байна" гэв.