Бусдын автомашиныг хулгайлж, эд ангийг нь борлуулсан байж болзошгүй 28-45 насны хоёр эрэгтэйг илрүүлэн шалгаж байна

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:mashinaa.png

Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн алба хаагчид тус дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрээс автомашин хулгайд алдагдсан хэргийг 28-45 насны хоёр эрэгтэй үйлдсэн болохыг илрүүлэн шалгаж эхэлжээ.

Урьдчилсан байдлаар дээрх этгээдүүд өмнө нь өөр автомашинууд хулгайлж, эд ангиудыг задалж, бусдад борлуулсан байж болзошгүй байна.

Иймд иргэн та автомашинаа харуул хамгаалалттай, хяналтын камертай зогсоол, байршилд байрлуулах, тээврийн хэрэгслийг асаалттай, түгжээгүй орхихгүй байх зэргээр болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.

legacy:TSEG/hulgai/машин хулгай22.png