НӨАТ-ын сугалаанаас супер 1 азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн боллоо

Эдийн засаг
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:2025/05/noatsugalaa.jpg

Өнөөдөр буюу гуравдугаар сарын 20-ны 13:00 цагт НӨАТ-ын сугалааны тохирол боллоо. Энэ удаагийн тохиролд 2024 оны хоёрдугаар сарын 1-29-ний өдрийн хооронд худалдан авалт хийсэн 40,943,162 баримт цахим системд бүртгэгдсэн ба нийт 41,069 азтан тодорчээ. Тодруулбал,

3 орон таарсан /30,000-60,000 төгрөг/: 36,988

4 орон таарсан /40,000-100,000/: 3,670

5 орон таарсан /60,000-500,000 төгрөг/: 377

6 орон таарсан /100,000- 5 сая төгрөг/: 31

7 орон таарсан /500,000- 10 сая/: 2

8 орон таарсан:/41469143 тохирлын дугаартай/ Супер 1 азтан тодорч 5-30 сая төгрөгийн эзэн болж байна.