“Үндэсний эвсэл“ 2024 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрөө ҮАГ-т хүргүүллээ

Улс төр
Bolortuya
Унших: 1 мин
30
legacy:2024/03/434122934_122136782060194456_549640705113022962_n-1.jpg

"Үндэсний Эвсэл” 2024 оны УИХ-д сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт өнөөдөр хүргүүллээ.

“Үндэсний Эвсэл” нь “Иргэн баян бол улс баян” хэмээх Үндэсний ардчилсан үзлийг суурь зарчим болгон “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье, үндэстнээрээ баяжъя” мөрийн хөтөлбөрөө боловсруулсан байна.