Н.Учрал: Боловсролын зээлийн санд 3.9 тэрбум төгрөг, ЖДҮ хөгжүүлэх санд 55.9 тэрбум төгрөг эргэн төлөгдсөн байна

Улс төр
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:uchral gishuun/учралл-1.jpg

ЦХХХ-ны сайд Н.Учрал нээлттэй мэдээллийн нэгдсэн систем буюу shilen.gov.mn-ийн 2.0 хувилбарыг хөгжүүлж, хиймэл оюуны сүүлийн үеийн технологийг нэвтрүүлсэн талаар мэдээлсэн. Энэ үеэр тэрбээр,

"Засгийн газрын тусгай сангуудаас авсан мэдээллээр эргэн төлөлтийн нийт дүн 97 тэрбум төгрөгт хүрсэн.

Боловсролын зээлийн сан 3,994,388,750 төгрөг

Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан 290,947,561 төгрөг

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан 55,965,967,224 төгрөг

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан 20,137,816,148 төгрөг

Шинжлэх ухаан, технологийн сан 26,700,000 төгрөг

Хөдөө аж, ахуйн корпорац 11,245,732,525 төгрөг тус тус эргэн төлөгдсөн байна гэх үр дүн гарсан байна" гэх мэдээллийг өгсөн юм.