Н.Учрал: Төрийн байгууллагууд мэдээллээ ил тод болгоогүй бол хуулийн өмнө хариуцлага хүлээнэ

Улс төр
Altanzagas
Унших: 1 мин
10
legacy:uchral gishuun/370225236_3555871391395069_358943227867832638_n.jpg

ЦХХХ-ны сайд Н.Учрал өнөөдөр мэдээлэл хийх үеэрээ "Шилэн индекс"-д үнэлгээ хийх болсон талаар мэдээлсэн юм. Тодруулбал,

"Нийтийн мэдээллийн ил тод байдлын хуулиар ХЗДХЯ, ЦХХХЯ "Шилэн индекс"-д үнэлгээ хийх хууль зүйн эрхтэй. Тиймээс сар тутамд "Шилэн индекс"-ийг зарлаж, үнэлгээ хийж явна.

Мөн "Нийтийн мэдээллийн хууль"-ийг дагалдуулаад хэрэв мэдээллийг ил тод болгоогүй бол хуулийн өмнө хариуцлага хүлээх зохицуулалттай болсон. Түүнчлэн Shilen.gov.mn системд "Нийтийн мэдээллийн нэгдсэн систем"-ийг хуульчилж өгсөн бөгөөд үүнд мэдээллээ оруулах нь төрийн байгууллагуудын үүрэг. Хэрэв мэдээллийг ил тод, бүрэн бүтэн байдлыг хангуулж оруулаагүй бол хуулийн өмнө хариуцлага хүлээнэ" гэв.