Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбатад холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:hugjliin bank/MUNHBAT.jpg

Өнгөрсөн баасан гарагт Хөгжлийн банкны гэх 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох хэргийн Давж заалдах шатны шүүх хурал дуусаж, шийдвэрээ гаргасан. Улмаар 27 шүүгдэгчийг цагаатгасан байдаг. Тэгвэл Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхээс тайлбар өглөө. Тухайлбал,

Шүүгдэгч Н.Мөнхбатын тухайд, Анхан шатны шүүхээс түүнд холбогдох "Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Нью Яармаг хаусинг прожект” ХХК-нд эдийн засгийн давуу байдал бий болгосон" гэмт хэргийг хууль ёсны ба үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр цагаатгаж шийдвэрлэснийг хүчингүй болгосон байх тул түүнд холбогдох бусад гэмт хэргийн гэм бурууг нэг мөр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.