Гартаа гавтай, амаа үдүүлсэн 4 жил өнөөдөр дууслаа. Одоо би тэмцэнэ

Улс төр
Sosorburam
Унших: 1 мин 16 сек
50
legacy:2024/03/432510783_1579255942897729_7941981755583607838_n.jpg

УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан өнөөдөр /2024.03.28/ мэдээлэл хийлээ. Тэрбээр:

-2020 оны зургадугаар сард сонгуулиа луйвардуулаад энэ ордноос явснаас хойш дөрвөн жил өнгөрсөн байна. 2020-2022 онд гадаадад судалгааны ажил хийж, "Шинэ хувьсгал" нэртэй номоо бичиж гаргасан. 2023-2024 онд хууль хяналтын байгууллагаар шалгуулж 461 дүгээр хорих ангид гурван сар хоригдож Эрүүгийн хуулийн хоёр зүйл ангиар шалгуулж өнгөрсөн сард хэрэгсэхгүй болж цагаадсан.

Иргэн Ж.Батзанданг эрх баригчид гурав дахь удаагаа шоронд хийлээ. 2008 онд жагсаал хийсэн гэж гурван сар шоронд хийсэн бол сая хэрээ мэдэхгүй дарвалзсан гэж хоёр сар 15 хоног хорилоо. АТГ-аас улс нийгэмд учруулсан хохиролгүй гэж үзээд нийслэлийн прокурор хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Ингээд би эрх чөлөөтэй боллоо. Гартаа гавтай, хөлөндөө гинжтэй амаа үдүүлсэн 4 жил өнөөдөр төгсгөл болж байна. Одоо би үгээ хэлнэ. Үргэлжлүүлж тэмцэнэ. Эрх баригч намын үйл ажиллагаанд дүгнэлт өгнө.

Эрх баригчид өөрсдийнхөө мөрийн хөтөлбөрийг 95 хувьтай биелсэн гэж өөрсдөө ярьж байна. Би гудамжинд ард түмнийхээ дунд байгаа. Сая хоригдож байгаад гарч ирлээ. ААН-үүд мянга, мянгаараа дампуурч байна. Ажилгүйдэл түүхэнд байгаагүй дээд цэгтээ хүрсэн. Ядуурал хэрээс хэтэрлээ. Эрх баригчдын амьдрал сайхан байж магадгүй. Гэхдээ иргэдийн хөргөгч хоосон байна. Тиймээс эрх баригчдын 8 жилийн мөрийн хөтөлбөр, 4 жилийн ажил ийм байна. 95 хувь биелсэн мөрийн хөтөлбөр дөнгөж 20 хувьтай л байгаа.

МАН л биш бол надад санал тавьсан ямар ч намаас би нэр дэвшихэд бэлэн. Сөрөг хүчний блок байгуулагдвал сонгуульд ялна. Үүний төлөө идэвхтэй ажиллана. Ардчиллын төлөөх блок байгуулна.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин2 жил өмнө

    Өөрийнхөө төлөө л тэмцэнэ дээ чи

  • Б
    Болд2 жил өмнө

    Энэ одоо өөрийгөө юу гээд бодчихсон амьтан бэ.Шал худлаа хувьсгалч жинхэнэ хутгуур.

  • З
    Зочин2 жил өмнө

    Чи бас ямар үлгэрээ яриад унаваа хужаа ах нартайгаа амжиргаа яриад бсан ясан чи хаанаас ч гарах эрхгүйээ хэнч тоохгүй худалч дүлзэн

  • Z
    Zochin2 жил өмнө

    Их хурлын гишүүн болохгүй л бол тэмцэж болохгүй байна уу? Дурны хонгио чинь аль ч намаас санал тавьсан нэр дэвшинэ ч гэх шиг. Ямар янхан байгаа биш дээ. Үзэл бодол, итгэл үнэмшил ч байхгүй өөрийгөө ч олоогүй юмнууд ацаа хийдгийн. Зайл зайл.

  • З
    Зочин2 жил өмнө

    Ах нь МАН-ын хурган дарга биз дээ. Эхлээд авилгал авч, Дарханы замыг гацаасан ахтайгаа тэмц.