Х.БОЛОРЧУЛУУН: Гурил өндөр ашигтай юм бол Л.Цандэлэг гурилаа хий

Улс төр
Delgertsetseg
Унших: 6 мин 33 сек
580
legacy:Bolorchuluun gishuun/MPA_9128.jpg

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуунтай цаг үеийн асуудлаар ярилцлаа. Тэрбээр өнөөдөр гурилын үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөлтэй холбогдуулан сэтгүүлчидтэй уулзах үеэр “Стратегийн бүтээгдэхүүнийг гаднын хараат болгож болохгүй” гэж дахин учирлав. Түүний хувьд гурилыг гаалийн албан татвараас чөлөөлөх хуулийн төсөлд эсрэг байр суурьтай байгаа юм.

--------------------------------------

-Гурилыг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай асуудал анхаарал татсан хэвээр байна. УИХ-аар гурилыг “Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл” хэлэлцэн баталж магадгүй байх. Ийм таамаг бий?

-Монгол Улсын Ерөнхийлөгч “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнийг санаачилсан. УИХ-ын 36 дугаар тогтоол гарсан. Үүгээр гол нэрийн барааг дотоодоос хангаж, ажлын байрыг нэмэгдүүлж ажилгүйдлийг бууруулах зорилготой. Гэтэл дотоодын хэрэгцээний 70-100 хувийг жилд хангадаг газар тариалан, цөөн гурил үйлдвэрлэгчдийн эсрэг бодлого яригдаж байгаа нь харамсалтай.

Ялангуяа баруун аймаг, төвийн зүүн бүсээс гурил 20 хувийн үнэтэй байсан нь үнэн. Яамны зүгээс тодорхой хэмжээний үнийн интервенц хийх байдлаар тогтоолын төслийг Засгийн газарт өргөн барьсан. Энэ нь явцын дунд эсрэгээрээ эргэж импортын гурилд квот тогтоохгүй тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэн батлах тухай болж хувирлаа. Хэрэв ямар нэгэн хязгаарлалтгүй гурил импортолбол газар тариалан уналтад орно. Энэ бол ганц, хоёр жилийн дотор сэргэдэг асуудал биш. Улмаар стратегийн хүнс гаднын хараат болно.

-Таны хувьд гурилын үйлдвэртэй. Энэ утгаараа эрх ашиг хөндөгдөж байна гэх хардлага ч байна. Засгийн газрын шийдвэрийг эсрэг та үйлдвэрлэгчдийг хүчтэй өмгөөлж байгаа шүү дээ?

-Би 10 гаруй жилийн өмнө гурилын үйлдвэр, газар тариалангийн салбарт ажиллаж байсан. Энэ бол жижиг асуудал. Манай Дорнод гурил бол тухайн орон нутгийн хэрэгцээг л хангадаг жижиг компани. Улаанбаатар болон “Алтан тариа “ ХХК-тай харьцуулахад зургаа дахин жижиг. Үүнийг хутгах хэрэггүй.

Би Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын хувиар том эрх ашгийн төлөө үйлдвэрлэгчдээ хамгаалах үгээ хэлнэ. Бодлогоо ч явуулна.

-Засгийн газрын гишүүд стратегийн бүтээгдэхүүнээр улс төржих нь хэр зөв юм?

-Улс төржилт биш. Стратегийн хүнсээр гаднын хараат болохгүй байх нь Монгол Улсын үндсэн зарчим болох ёстой. Тиймээс улс төржилт биш шүү. Зарим хүмүүст ойлголтын зөрүү бий. Буруу ойлголтыг зарим гишүүдэд өгч байна.

Дахин хэлье, бидний санаачилсан гурилыг квоттой болгох тухай саналыг Засгийн газрын хэрэг эрхлэх газар хэмжээгүй гурил импортлох болгож орууллаа.

-Гурилын үйлдвэрүүдэд 200 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосон тухайд ямар тайлбар хэлэх вэ?

-Хоёр жилийн өмнө гурилын үнийг тогтворжуулахын тулд хөнгөлөлтэй зээл олгоход тавхан гурилын үйлдвэр энэ зээлийг авсан юм билээ. Үйлдвэрлэгчид 50 хувиар зардал нь өссөн байхад 10 хувийн хөнгөлөлттэй зээлээр үнэ барьж чадахгүй татгалзаж байсан. Зээл авсан тоонууд бол хүнсний хангамж аюулгүй байдлын 30 дугаар тогтоолын хүрээнд зөвхөн гурил биш, хүнсний бүх төрлийн үйлдвэр, хөдөө аж ахуйн бүх компани 6 хувийн хүүтэй зээл авсан. Гэтэл зөвхөн гурил үйлдвэрлэгчид зээл авсан мэтээр олон нийтэд мэдээлж байна. Зөвхөн өнгөрсөн жил хөнгөлөлттэй зээл авсан компанийн зээлийн хүүгийн зөрүү нь 900 тэрбум төгрөг болсон. Ийм их зээл хүнс хөдөө аж ахуйн салбарын зээл эзэлсэн нь харагдаж байгаа юм. Үүний дотроос гурилын үйлдвэрийг ялгаад байна.

- ГУРИЛЫН ҮЙЛДВЭРҮҮД ҮГСЭН ХУЙВАЛДАХ БОЛОМЖГҮЙ -

-Гэхдээ салбарын яам өөрөө үйлдвэрлэл эрхлэгчид, газар тариалан эрхлэгчдэд татаас өгч үргэлж дэмжиж байсан. Жил бүр газар тариалан эрхлэгчдэд урамшуулал олгодог ч үр дүн нь хаана байна. Гурилыг импортын татвараас чөлөөлөхтэй зэрэгцэн газар тариалангийн салбар уналтад орох тухай ярих боллоо?

- Газар тариалан бүх юмны үндэс. Газар тариалан байж л мал аж ахуй хөгжинө. Иймээс газар тариалантай бүх улс орон татаас өгч байдаг. Эрс тэрс уур амьсгалгүй орон хүртэл татаас өгдөг. Хэрэв газар тариалан татагдаж унавал Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарласан “Хүнсний хувьсгал” уучлаарай, хэрэгжих боломжгүй.

Энд буруу ойлголт байгаа нь үйлдвэрлэгчид 700 мянган төгрөгөөр улаан буудай авч 2 сая 800 мянган төгрөгөөр зардаг тухай асуудал. Үүнийг өнгөц харвал ямар өндөр ашигтай юм бэ гэж бодно. Энэ бол худлаа.

700 мянган төгрөг бол гурван жилийн өмнөх буудайн үнэ. Өнгөрсөн жил зөвхөн тэжээлийн будаа 800 мянган төгрөгийн үнэтэй байлаа. Тэгвэл будаа нь нэг саяас нэг сая 250 мянган төгрөгийн үнэтэй байсан. Өнөөдөр зарж буй гурилын үнэ нэгдүгээр зэрэг нь 1900-2100 төгрөгийн хооронд бөөндөж байна. Дундаж ашиг нь 5-6 хувьтай байхаас биш инфляцын түвшин 15 хувьтай байгаа тохиолдолд даблдсан өндөр ашиг байхгүй. Хэрэв тийм өндөр ашигтай байсан бол арав гаруйхан жилийн өмнө 20 гаруй гурилын үйлдвэрээс яагаад 10 болов. Яагаад хаалгаа барив.

Гурилын үйлдвэрүүд үгсэн хуйвалдана гэж байхгүй. Зах зээлийн нийгэмд гурав, дөрвөөс дээш аж ахуйн нэгж ажиллаж байхад өрсөлдөөн байхаас биш үгсэн хуйвалдах асуудал байхгүй. Тэгэхээр 10 гурилын үйлдвэр үгсэн хуйвалдах ямар ч боломжгүй.

Иймээс худлаа дүгнэлт гаргасан. Гадуур цацагдаж буй мэдээлэл бүгд худлаа гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Үнийг хүнс хөдөө аж ахуйн яам тогтоохгүй, зах зээлээрээ тогтдог эд. 10 жилийн өмнө 30 байсан бол өнөөдөр 10. 5 жилийн өмнө баригдсан гурилын үйлдвэр энэ салбараас гарч байна.

Гурил өндөр ашигтай байсан бол Л.Цандэлэг гурилаа хий л дээ.

-Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хориг тавих болов уу. Та юу гэж харж байна?

-Мэдэхгүй. Ерөнхийлөгч л шийднэ.

-Та яриандаа улаан буудайн чанар муудаж байгаа нь хөрсний доройтлоос шалтгаалж байгааг дурдсан. Газар тариалан ялгаагүй бэлчээрийн даац хэтэрснийг та ч , би ч, хөдөө сумын малчин ч мэднэ. Угтаа бол малын тоо биш чанар чухал?

-Тооны хойноос хөөцөлдөх биш, чанартай тодорхой хэмжээний малтай байхыг хатуу сануулж байна. Ялангуяа малын тоо 70 сая толгой хүрлээ. Монгол Улсын өнөөдрийн хөрсний даац хэтэрсэн. Энэ жилийн зуд хатуу сануулга боллоо. 2011 оноос хойш ийм хатуу өвөл болоогүй. Хамгийн ихдээ 25 градусаас хэтрээгүй. Малчид тайвширч, чөлөөтэй малаа өсгөх үндэс болсон. Энэ цаг уур зуд хэзээ ч ирж болзошгүйг харууллаа.

-Газар тариаланг малаас хамгаалахын тулд хашаажуулах, дахин мөнгө зарлагадах нь. Төр хашаа барина, малын хөлөөс хамгаална зэрэг аж ахуйн асуудлаас илүү бодлогын түвшинд анхаарах ёстой байх?

-.Төр газрынхаа үржил шимийг алдагдуулахгүй байхад анхаарах ёстой байдаг. Төр хашаа барихад оролцохгүй. Хашаа барих хүмүүст багахан дэмжлэг өгөх 33 дугаар төсөл тогтоолд төсөв зарлал тавигдсан юм.

-Зудтай холбоотой дахин нэг асуулт асуухад салбарын яам бэлтгэлээ хэр хангаж чадсан уу. Байгалийн гамшгаас илүү менежментийн гамшиг болсныг эдийн засагч тодорхойлж байсан?

-Салбарын яам бэлтгэлтэй байсан. Яамны зүгээс өнгөрсөн жил бүх төрлийн махыг квотгүй болгосон. Нэг цонхны бодлогоор түргэн шуурхай экспортод гаргадаг болгосон. Үр дүнд нь Монгол Улс түүхэндээ анх удаа 120 мянган тонн мах гаргалаа. Энэ бол малчдыг зудаас тодорхой хэмжээнд сэргийлэхэд нөлөө үзүүлсэн. Хоёрдугаарт, хадлан тэжээлийг зүүн гурван аймгаас л бусад аймаг бэлддэг байсан.

Хятадууд техниктэй орж ирээд Халх гол, Мэнэнд Эрдэнэцагаан маш их өвс хадсан байсан. Дунджаар 70 мянга орчим өвс хадсан байсныг яамны зүгээс хилээр гаргахгүй, хориг тавьсан.

Өвсийг дотоодод хадгалсан нь энэ жилийн хавар аймгуудад ус агаар шиг хэрэг боллоо. Эндээс л бүх аймгаас өвсийг татлаа. Зудын эрсдэлийг давахад тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлсэн нь тодорхой.

-Махны экспорт буурах эрсдэл хэр байна?

-Махны экспорт гардгаараа гарна. Хавар нэг хоёр сар гаруйн хугацаанд тодорхой хэмжээгээр өсөж дараа нь буурна.

-Үхсэн малын мах, муудсан махны асуудал дэгдэх боллоо. Үүнд салбарын яам анхаарч чадаж байна уу?

-Нэг хэсэг манайх Хятадуудад махны зах зээлээ алдсан гэж хэлж болно. Хүнс хөдөө аж ахуйн яам, Эрүүл мэндийн яам хамтран улсын хэмжээний үйлдвэрүүдэд адистатчлал явуулж шаардлага хангахгүй 40 үйлдвэрийг хаасан. Хоёрт, хэдхэн хоногийн өмнө Үүлэн Гөү компанийн 60 тонн махыг устгах ажил хийлээ. Цаашид экспортод гарах шаардлага хангасан махны үйлдвэрүүдийг Хятадууд дураараа сонгох биш стандартын шаардлага хангасан үйлдвэрүүдийг болно санал болгоно.Энэ тал дээр яам бодлого барьж байгаа. Ер нь стандартын шаардлага хангаагүй орчинд байхад л мах муудна. Үүний стандартын шаардлагыг хатуу мөрдөнө.

Ярилцсанд баярлалаа

Хуваалцах:580

СЭТГЭГДЭЛ (58)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • А
    ард түмэн2 жил өмнө

    ЭНЭ НЭГ НӨХӨР ЕР НЬ ТӨРИЙН САЙДЫН АЖЛЫГ ХУВИЙН БИЗНЕСЭЭ ХАМГААЛДАГ САНДАЛ СУУДАЛ ГЭЭЛ ОЙЛГООД ЯВДАГ ЮМ БИШ ҮҮ. ИЙМЭРХҮҮ ЭРГҮҮ НОВШИЙГ БИТГИЙ СОНГО. НИЙТ АРД ТҮМНИЙ ЭРХ АШГИЙГ ДЭЭДЭЛЖ ЧАДАХГҮЙ ЭРХ АШГИЙГ ХАМГААЛЖ ХАНГАЖ ЧАДАХГҮЙ БОЛ ИЙМ МЭТ ЮМ ЗАЙЛСАН НЬ ДЭЭР. ӨӨРӨӨ ХАРИН САЙДАА БОЛИОД ГУРИЛАА ХИЙЖ ЯВ.

  • Г
    Гэрэл2 жил өмнө

    Уучлаарай.Цандэлэг чинь гурил үйлдвэрлэгч биш тариалан эрхлэгч юм байналээ ш дээ.Гурил үйлдвэрлэл ашиггүй юм бол үйлдвэрээ Цандэлэгт өгчихгүй юу дээ

  • З
    Зочин2 жил өмнө

    Гурил Мах Шатхуун нэмэгдхээр дагаад л бүгд үнэ өснө. Зайлуул бид ч ийм л сайдтай юмдаа ээ хөөрхийй гэж

  • З
    Зочин2 жил өмнө

    Уул нь монголд ганц гурил биш бүх бараа адилхан л өсч байгаа шдээ. Цандэлэг гэгч ченжүүдийн захиалгаар монголын гурилын үйлдвэрүүд, газар тариалангийн салбарыг элгээр нь хэвтүүлэх санаатай юм бишүү?

  • З
    Зочин2 жил өмнө

    БОЛОРЧУЛУУН БОЛ САЛБАРАА МАДДЭГ МЭРГЭЖЛИЙН ХҮН, САЙН Ч МЭРГЭЖИЛТЭН. САЛБАРЫН СТРАТЕКЭЭ Ч ЗӨВ ТОГТООДОГ. МӨН УИХ- БАЙХ ЦӨӨН ТООНЫ ЭХ ОРОНЧ СЭТГЭЛГЭЭТЭЙ ГИШҮҮДИЙН НЭГ МӨН БОЛОЙ! МАНАН МАФИЙН ГАР ХӨЛ БОЛОГЧИД ТҮҮНД ДУРГҮЙ НЬ БАС ҮНЭН БОЛОЙ! ХА ХА

  • Э
    ЭНЭ 2 БОЛ ЛУЙВАРЧИД2 жил өмнө

    МАН ЯЛАГДАЖ БАЙСАН Ч ХАМААГҮЙ ДАВААСҮРЭН,БОЛОРЧУЛУУН 2 ЫГ Л БИТГИЙ ДЭВШҮҮЛЭЭРЭЙ

  • I
    Irqen2 жил өмнө

    Ene Zasgiin gazrin esreg malig ogtsyylaach

  • З
    Зочин2 жил өмнө

    Гадны улсууд яаж хямд гурил үйлдвэрлээд бнаа. Үйлдвэрлэл нь өөр бдаг бол ижил болгоход болчих юм биш үү...тайлбарлаад өгчих

  • З
    Зочин2 жил өмнө

    Болорчулуунаа чи одоо зайл.чамайг сайд болсноос хойш гурилны үнэ тэнгэрт туллаа.чам шиг ашиг сонирхолын зөрчилтэй новш сайд хийгээд юу бүтээв

  • Z
    Zochin2 жил өмнө

    Dornodiig ene muu badamsuren 2 hulgaich samarch baina daa. Enenii biznes l urgujsun, zasag badamsuren gazar zarj bayjsan hugiin 2 niwsh doo

  • З
    Зочин2 жил өмнө

    Энэ муу ЖДҮ чин хуцана биз.Сонгуульд дахин гарна гэвэл май шүү луйварчин минь зайлаарай.

  • З
    Зочин2 жил өмнө

    Өртөг шингэсэн бүтээгдэхүүн үндэсний үйлдвэрээ дэмжих хэрэгтэй.Импортын гурил орж ирээд ямар хэрэгтэй юм.Олон хүнийг цалинтай ажлын байртай болгож бгаа шүү.

  • Ө
    Өөөө2 жил өмнө

    Ийм увайгүй ашиг сонирхлын зөрчилтэй, засгийн газрынхаа эсрэг сайд байж болох уу ерөнхий сайдаа. Үхсэнээс нь айгаад байгаам шууд огцруулаач.

  • З
    Зочин2 жил өмнө

    Өөрөө хийхээ боль. Гурил хямдарна

  • У
    Уншигч2 жил өмнө

    САЙД ГУРИЛЫН ҮЙЛДВЭРТЭЙ БОЛОХООР ХАМГААЛААД БАЙНА ИРГЭДЭЭ БОДСОНГҮЙ ДЭЭ

  • И
    Иргэн2 жил өмнө

    Дорнод гурил чинь бүхий л аймгаар зарагдаж бга ш дэ. Зөвхөн айгийнхаа хэрэгцээг хангадаг, жижиг ч гэх шиг. Дурак чинь ам ангайх болгондоо худлаа ярих юм.

  • З
    Зочин2 жил өмнө

    Тийм ашиггүй юм бол чм яагаад үхэлдэн хэрэлдэн зууралдаад байгаа юм Хамгийн хямд гурил идэж байгаа гэж хуцаад чи л гурилын үнэ нэмэхийг дэмжиж уриалсан шүү

  • Б
    Болорчулуунд2 жил өмнө

    1000 төгрөгний үнэтэй гурил зөвхөн монголчууд идэж байна гэсээр ГУРЛЫН үнийг дэлхийд байхгүй үнээр тогтоосон доо.Болорчулуун чи.Одоо тариагаа тарьж экспортлоод хурлаа импортоор идэх нь зөв. НААД ГУРИЛ ҮЙЛДВЭР НАР ЧИНЬ ТАРИАЛАНЧИДААР БАРЬЦААЛЖ ҮНЭ НЭМЭЭД БАЙГАА ШҮҮ Буудайгаа экспортлох хэрэгтэй. Цэнгүүн торгууль тавивал худалдан авагчаас гардаг.Үнэ нэмлээ гээд нэмж байсан даа

  • З
    Зочин2 жил өмнө

    Ашиг сонирхлын зөрчилтэйгөөрөө чи өөрөө ажлаа өг

  • З
    Зочин2 жил өмнө

    Улсаас үнэгүй шахуу авсан юм чинь Цандэлэгт өгчих хэрэгтэй

  • З
    Зочин2 жил өмнө

    Ашиг сонирхлыг зөрчилтэй багийг сайдаар байлгаад байх юмаа

  • З
    Зочин2 жил өмнө

    Яг тийм шүү. Цана пиз гурил хийхгүй байнаа гэдэг алсын бодол шүү. Их ухаантай ац шүү... ккк Загтанасан газар маажлаа... Гурилийн үйлдвэрийн тусгай зөвшөөрлийг яамны үүдэнд бэлгэлчих. Тэгээд ард түмэн хараг....

  • И
    Иргэн2 жил өмнө

    Зайлаач,муу гөлийсөн бас нэг хулгайч чаддагийн бол тэр Цандэлэгт өгчихөөч чадах уу чи муу чадахгүй ш дээ лалар

  • З
    Зочин2 жил өмнө

    Ерөнхийлөгч нь хүнсний хувьсгал гээд шаагаад байсан. Талх гурил будаагаа лав гадны хараат болгоод авлаа даа.

  • З
    Зочин2 жил өмнө

    Цандэлэг гэж нэг эргүү ац. МОНГОЛЫН Хөдөө аж ахуйн салбар тэр дундаа газар тариалангийн салбарыг нураах төсөлд оролцогч гэдгээ ч мэдэхгүй гуцсаар яваа. Болор оо ядахад мэргэжлийн салбараа тултал хамгаалаарай.

  • З
    Зочин2 жил өмнө

    Гөлөг минь Дарханы арьс ширний үйлдвэрийн хийсэн ажлынхаа мөнгөө авсаар байна салгалсан новшоо. Чамаас болж энэ үйлдвэр зогссон ш дээ лалраа.

  • З
    Зочин2 жил өмнө

    Одоо болно луйварчин

  • З
    Зочин2 жил өмнө

    Гурилын үнэ нэмэх ажлыг чи зохион байгуулсан луйварчин шүү дэ Битгий жүжиг тавьж дэмий хуцаад бай луйварчин минь

  • Ө
    Өвгөн2 жил өмнө

    Чи бол дүр эсгэсэн эх оронч улс орны хөгжлийг хойш татагч шантаажчин шүү дэ Чамд сайдын ажил хийх мэдлэг боловсрол чадварч байхгүй Чи сайдын албан тушаалыг шантаажилж аваад хийсэн ажил чинь гурил үйлдвэрлэгч хэдэн луйварчидтай үгсэн хуйвалдаж гурилын үнийг үндэслэлгүй нэиэх

  • Д
    Дорж2 жил өмнө

    Болорчулуун чи ажлаа өгөөд засгийн газараас зайл гурилаараа ард түмний халаас ухахаа боль үхэр буриадаа

  • Z
    Zochin2 жил өмнө

    Archaagui novsh

  • О
    Оюунчимэг2 жил өмнө

    Гурилын үнэ ханш яаж тогтож байгааг нарийн шалгах хэрэгтэй. Үндэсний үйлдвэрээ хардаж сэрдэж унагавал Монголчууд л хохирно.

  • З
    Зочин2 жил өмнө

    Ашиггүй юм бол чи гурилын үйлдвэрээ боль

  • B
    Bataa2 жил өмнө

    Choloot orsoldoonoor une togtdog yum bol gadnaas guril orj irehed harin ch hyamdrah yum bish uu. Tanai guriliin uildver zuun busiig gangaj bgaa, chi ooroo nash olon guriliin uildvert horongo ezemshdeg shuu de.

  • З
    Зочин2 жил өмнө

    Ашиг муутай байсан юм бол чи гишүүн, сайд болох төлбөрөө хаанаас олж эзэндээ өгсий.

  • З
    Зочин2 жил өмнө

    Ерөнхийлөгчөө энэ ховдгуудын үгэнд бүү автаарай

  • З
    Зочин2 жил өмнө

    Чи битгий хуц. Төрийн сангийн дэргэд худаг ухсан муу хулгай. Огцор чи!

  • З
    Зочин2 жил өмнө

    Ийм хулгайчийг сайд болгочихдог

  • М
    Малчин2 жил өмнө

    Үхрэндээ мөнгөн ээмэг зүүдэг болгоё

  • Б
    Болормаа2 жил өмнө

    Айлгах хэрэггүй

  • Р
    Ранд2 жил өмнө

    Буруу явбал бурхан таалдаггүй

  • Б
    Боов2 жил өмнө

    2 хөрщөөсөө олон зуун жил идсэн гуриландаа үхээгүй дээд зэргийн дуут Гурил ч идэж явлаа шууд тэглэ

  • Ү
    Ү2 жил өмнө

    Засгийн сайд нь ийм зүйл ярьж байхад Оюу эрдэнийн Засгийн газар бодлогоо амжилттай хэрэгжүүлж ажиллаж чадах уу

  • Z
    Z2 жил өмнө

    Хол очиж хуц. Гурилын үйлдвэртэй сайд та энэ асуудалд ямар нэг санал дүгнэлт байр суурь илэрхийлэх нь ёс зүйд харшилна. Кабинетын зарчмаа бариад дуугүй байх эсхүл огцорч Ажлаа өгчөөд саналаа хэлж болно.

  • З
    Зочин2 жил өмнө

    Баяжсан нөхдүүдээ ядарсан ардууд л гурил авч идэж байгаа яг үнэндээ та нар ядуусын хоол гээд гурил идэхгүй л байгаа даа...

  • З
    Зочин2 жил өмнө

    Гурилаар цадаж ард түмнээ шулж амьдарч байгаа чинь үнэн шдээ. Та нарын юу гээд тайлбарлаад хэрэггүй тэртээ тэргүй ард түмэн мэдэхийн дээдээр мэднэ. Энэ ард түмэн чинь юмыг ялгаж салгаж ойлгоно.

  • З
    Зочин2 жил өмнө

    Энэ муу болор чулуун гурлын мөнгөөр их цадаж дээ чамайг ард түмэн яаж баяжиж байгааг чинь мэднэ. Ерөнхий сайдаа энэ болор чулууны сайдын албан тушаалаас нь огцоруулаач. Нэг муу дуу нь гарахгүй юм байсан одоо идэж ууж цадаад овоо юм дуугардаг болчихсон байна.

  • З
    Зочин2 жил өмнө

    Наадах чинь худалаа ярьж байна шантаажчин нөхөр ийм юмнуудад итгэх хэрэггүй хурдан огцрох хэрэгтэй

  • З
    Зочин2 жил өмнө

    Чамтай чамгүй хийнэ дэ чи зайлж үзээ

  • И
    И2 жил өмнө

    Харин чи өөрөө төрөөс зайлж гурилаа хий.

  • З
    Зочин2 жил өмнө

    Энэ ёстой тэнэг пиздаа юмаа! Ийм сайд төрийн албан тушаалтан их хуралын гишүүн гэж байхуу? Яг л нэг гудамжны архичин шиг авиртай хүн юм. Наад хүн чинь. Чамайг та нарыг бодвол юмаа хийгээд ирсэг хүн чам шиг төрд шургалсан өлөн бөөс биш!!!!!!!

  • З
    Зочин2 жил өмнө

    Энэ засагт иймэрхүү луйварчид олон байна. Яана даа гэж

  • З
    зочин2 жил өмнө

    Оюунэрдэнэ э салбарын сайд чинь ингэж яриад явж байхад төрийн ажил яаж явах вэ.

  • Х
    хүннү2 жил өмнө

    Яагаад Цандэлэгт уурлаад байгаа юм? Та нарын үнэнийг л хэллээ. Гурил үылдвэрлэгчид “Долоо нугалдаг” гэж

  • З
    Зочин2 жил өмнө

    Энэ дуракын таргалсан ард түмний турсан яг адил

  • З
    Зочин2 жил өмнө

    Л.Цандэлэгч та 2 нэг тэрэгний 2 дугуй шүү дээ.шуналын шулам гэж нэг овогтой.

  • З
    Зочин2 жил өмнө

    Больж үз зүгээр зайлаад явдаа гай болж ханагүй юмаа нэг их том юм ярсан гар юч мэдэхгүй чадваргүй

  • З
    Зочин2 жил өмнө

    Энэ муу лалын банди ямар том байнаа айн ашиг сонирхлын зөрчилтэй хулгайчдыг яагаад сайд хийлгээд байгаа юм бэ хувьдаа гурилын үйлдвэртэй хошного