Энэ мэдээ хуучирсан буюу 2024/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ТОДРУУЛГА: 3.4 сая иргэдийн 762 тэрбум төгрөгийн ногдол ашгийг өнөөдрөөс иргэдийн данс руу шилжүүлнэ
00

Өнгөрөгч нэгдүгээр сард "Эрдэнэс Тавантолгой" ХК 1,3 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, 1072 хувьцаатай иргэнд татварын дараах дүнгээр 104,000 төгрөг буюу нийт дүнгээр 291.2 тэрбум төгрөгийг тараасан. Тэгвэл 2023 оны ногдол ашиг болгож, 1072 хувьцаатай иргэнд татварын дараах дүнгээр 256,000 төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар болсон нь өнөөдрөөс иргэдийн дансанд шилжинэ.
Энэ талаар ЭТТ ХК-ийн Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Г.Гантулгаас зарим зүйлийг тодрууллаа.



