Хоршоо байгуулсан малчдад 6 хувийн хүүтэй 50 хүртэлх сая төгрөгийн зээлийг 3-5 жилийн хугацаатай олгоно

Эдийн засаг
Myagmarsuren
Унших: 1 мин
00
legacy:zud/409056652_415306630879271_8780578416293129987_n copy.jpg

2023 онд манай улсын махны экспорт түүхэн амжилт тогтоож өнгөрсөн онтой харьцуулахад 5 дахин өссөн. Гэвч энэ оны хувьд нийт газар нутгийн 80 гаруй хувьд зудын хүндрэл нүүрлэж, 6.6 сая мал хорогдож, олон малчдын амьдралд сөргөөр нөлөөлсөн билээ.

Зудын хүндрэлээс үүдэн Засгийн газраас малчдын асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. "Шинэ хоршоо -Чинээлэг малчин" хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ХХААХҮЯ-ны харъяа зээлийн батлан даалтын сантай хамтран малчдад 6 хувийн хүүтэй 3-5 жилийн хугацаатай зээл олгох юм. Энэ нь малчдад барьцаа хөрөнгийн баталгааг 80-100 хувь гаргаж дэмжих хэлбэрээр хэрэгжихийг ХХААХҮЯ-наас мэдээллээ.