Д.Амарбаясгалан: Иргэд хямд гурил хэрэглэх боломж бүрдлээ. Гурилыг импортын татвараас чөлөөлөх хууль ирэх сарын 1-нээс хэрэгжинэ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
30
legacy:amarbayasgalan/MPA_8823 (1).jpg

Баасан гарагт /2024.04.19/ болсон УИХ-ын чуулганаар Малын тэжээл, гурилын импортын татварыг чөлөөлөх тухай хуулийг эцэслэн баталсан юм. Үүнтэй холбогдуулан ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан байр сууриа илэрхийллээ. Тэрбээр,

"Иргэд хямд гурил хэрэглэх ёстой. Гэвч гурилын үнэ 2023 онд 2019 оныхоос 106 хувиар өсөж, компаниудын борлуулалтын орлого 79 хувиар өссөн. Тиймээс 2023 оны нэгдүгээр сард нэр бүхий гурилын үйлдвэрүүдэд ШӨХТГ-аас торгууль тавьсан ч шүүхийн маргаан жил тойрон үргэлжилж байгаа тул ЗГ-аас гурил, малын тэжээлийн гаалийн татварыг чөлөөлж, эрэлт нийлүүлэлтийг тэнцвэржүүлэх замаар үнийг бууруулах нь зүйтэй гэж үзэж, уг хуулийн төслийг өргөн барьсан юм.

Энэ хуулиар гурилын салбарт өрсөлдөөн бий болж, зах зээлд давуу байдалтай компаниудын нөлөөг бууруулна. Эцэст нь иргэд хямд гурил хэрэглэх боломж үүсэж байна. Энэхүү хууль нь 2024 оны тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ" гэв.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Мүэ г нэмчих

  • Т
    Тээрэм

    Гурил 20 кг нь 60000 байсаар байна Хэзээнээс хэрэгжих юм бэ хугацаа чинь дуусч байгаа шүү

  • З
    зочин

    Баярллаа.Цаашдаа ШӨХТГ гэж ёс төдий байгууллагыг татан буулгах эсвэл АТГ адил эрх хэмжээтэй монополийн эсрэг бүтэц болгож хүчирхэг болгож. БасАлтан тариа мэт луйварчдын компанийг олон нийтийн болгох зэрэг арга хэмжээ аваарай