Ардчилсан намын удирдлагууд С.Зориг агсны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:Zorig agsan/АН-ЫН УДИРДЛАГУУД/АН 1.png

Өнөөдөр Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, ардчилсан хувьсгалын алтан хараацай, Монголын Ардчилсан Холбооны анхны Ерөнхий зохицуулагч С.Зориг агсны 62 насны ойг тохиолдуулан Ардчилсан намын удирдлагууд түүний хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.

legacy:Zorig agsan/АН-ЫН УДИРДЛАГУУД/АН 04.20.png

Цэцэг өргөх ёслолд Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Н.Ганибал, Ардчилсан намын Ерөнхий Нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Э.Одбаяр, Ардчилсан намын дэд дарга И.Мөнхжаргал, Ардчилсан намын даргын зөвлөх, УТЗ-ийн гишүүн А.Ганбаатар, Улс төрийн зөвлөлийн гишүүн М.Чимэддорж, Улс төрийн зөвлөлийн гишүүн Л.Даваасүрэн, Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгч Р.Оюун-Эрдэнэ, ҮБХ-ны гишүүн Б.Баттулга нар оролцов.

legacy:Zorig agsan/АН-ЫН УДИРДЛАГУУД/АН-ЫНХАН ХӨШӨӨ.png
tenx-hd