Ц.Элбэгдорж: С.Зоригийг хөнөөсөн хэргийн “ХАВТАСТ ХЭРЭГ“-ийг 2017 онд нууцаас гаргасан. Нийтэд үзүүлэхгүй өдий хүрлээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
40
legacy:elbegdorj eronhiilogch/Ebi.jpg

Өчигдөр /2024.04.20/ Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны 62 насны төрсөн өдөр тохиосон. Энэ өдөр түүний эхнэр Б.Булганы 26 жилийн дараа хэвлэлд анх удаа өгсөн ярилцлага нь гарав. Тэрбээр "Ц.Элбэгдорж төрийн өндөрлөгт гарах бүрд би хоригддог" гэх зүйлсийг ярьсан.

Тэгвэл Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж "С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн хавтаст хэргийг 2017 оны эхний хагаст нууцаас гаргасан. Хууль журмын дагуу түүнийг ил болгосон Зарлиг бий. Нийтэд үзүүлэхгүй өдий хүрлээ. Олон түмэн үнэнийг мэдэх эрхтэй. Хожим Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл хэргийн илэрсэн байдалтай дэлгэрэнгүй танилцсан. Тэр тэмдэглэлийг бас ил болго" гэж цахим хуудсаараа мэдэгдлээ.

— Mongol Tsakhia ELBEGDORJ (@elbegdorj) April 21, 2024
Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    хүзүүгүй чөтгөр хулхи баатар хоёр ам нэгтэй байх үед энэ хэрэг илрэхгүй л болов уу

  • И
    ИРГЭН

    Элбэгдоржоо ЯЛТАН биш юм бол ирээд асуудлаа ЯРИАЧ ГАДААДААС хошуу цухуйгаад хошгирох хэрэггүй гутлаа тосол зангиагаа зас, турж ҮХЭЖ бгаа ЭРДЭНЭТ, хэнд ч хэрэггүй үнс болох Эрдэнэс таван ТОЛГОЙТОЙ холбоотой ХУЛГАЙ ЛУЙВАРАА тайлбарла .

  • З
    Зочин

    Хилийн цаанаас бүлтрэхээ боль. Үнэхээр буруугүй юм бол ирээд мэдүүлэг өгөөч. Тэгвэл итгэе.

  • З
    зочин

    Эби их л сандарч байна даа. Энэ нь нэг л сэжигтэй байна.