Эмийн түр хороо хуралдаж, сонсголын тайлан, дүгнэлтээ танилцуулна

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:emiin tur horoo/ebd510f8fcc7424cb52459bd8e6e28d7 copy.jpg

Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах түр хороо энэ сарын 15-17-ны хооронд нээлттэй сонсголыг зохион байгуулсан билээ.

Гурван өдрийн хугацаанд эмийн чанарын хяналтын тогтолцоо, эмийн үнийн өсөлтийн шалтгаан, хүртээмжийн асуудал болон Монгол Улс дахь эмийн бүртгэлийн өнөөдрийн нөхцөл байдал, Хүний эмийн зөвлөлийн томилгооны зохицуулалт, эмийн бүртгэл дэх ашиг сонирхлын зөрчил болон хяналт шалгалтаар илэрсэн асуудлууд, эм хангамжийн байгууллагын тусгай зөвшөөрөл олгох явц дахь ашиг сонирхлын талаар мэдээлсэн.

Тэгвэл өнөөдөр /2024.04.23/ түр хороо хуралдаж, сонсголын тайлан, санал, дүгнэлтийг сонсохоор товложээ.